Thursday, September 3, 2009

“Электрон жаал” 2500-аад шавьтай болжээ

2008/07/26 - 09:57, Бямба гараг

Э.Энхпүрэв 19 настай. Гурван жил дунд сургуульд суралцаж, үлдсэнийг нь бие даан сурсан болохоор нь түүнийг "Электрон жаал" гэж тодотгох нь бий. Э.Энхпүрэв анги алгасан суралцах хөтөлбөрөөр хэд хэдэн ангийн шалгалтыг зэрэг өгч, 12 насандаа их сургуульд элсэн суралцаж чаджээ. Гэсэн ч "Электрон жаал" үе тэнгийнхнийхээ нэгэн адил сагс, PS тоглох дуртай. Тэрбээр мөн ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг найман жилд багтаан эзэмшиж болно гэж итгэдэг. Түүнийгээ ч бусдад батлахыг хүсдэг гэнэ. Тийм болохоор бидний яриа энэ сэдвээр эхэлсэн юм. Э.Энхпүрэв ярьж байна.
-Ерөнхий боловсролыг яагаад заавал бүхэл бүтэн 12 жилд эзэмших ёстой гэж. Сургалтын хөтөлбөрийг хэтэрхий уртасгасан юм шиг санагддаг. Америкчууд анх 1700-гаад онд Үндсэн хуульдаа ерөнхий боловсролыг 12 жил эзэмшүүлнэ гэж заажээ. Тэгэхэд ямар үе байсан нь тодорхой. Ядаж л компьютер гэж байгаагүй. Одоо бол нэг товч дараад л бүх мэдээллийг авах боломжтой. Орчин үед ерөнхий боловсролыг ийм урт хугацаанд эзэмшинэ гэхээр арай л биш санагддаг. Мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж байгаа ч сургалтын хөтөлбөр хөгжсөнгүй. Дээд тал нь найман жилд багтаан ерөнхий боловсрол эзэмшиж болно гэдгийг өөрийн биеэр туршсан, миний сурагчид ч мөн анги алгасаж сурдаг болохоор ийм бололцоо бий гэж боддог.

- Нэгэнт 12 жилийн сургалтад шилжсэн болохоор чи арай л их ярих хэрэгтэй болох нь ээ?

- Их ярихад бэрхшээл бий. Анх "Гурван-Эрдэнэ" сургуультай байсан. Ерөнхий боловсролыг найман жилд багтаан олгохоор төлөвлөж, яам тамгын газарт хандахад стандарт зөрчсөн гээд хүлээж авдаггүй. 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэл хийж байсан болохоор өөрсдийн хийж байгаа ажлыг үгүйсгэж байна гээд том асуудалтай тулгардаг. Тэгээд би "Гурван эрдэнэ" сургуулиа хаалгуулж, өнгөрсөн жилээс "Есөн Эрдэм" сургуулиа нээж байгаа. Би яагаад докторын зэрэг хамгаалахаар шийдсэн гэхээр өөрийн саналаа шинжлэх ухааны үндэстэйг батлахын тулд туршилт хийж, тэр нь батлагдсан. Зэрэг хамгаалаад, хоёр гурван ном гаргаж, олон түмэнд таниулбал арай үр дүнтэй болох болов уу гэж бодоод хэсэг чимээгүй ажилласан.

- Ямар сэдвээр зэрэг хамгаалж байгаа вэ?

- Магистрын сэдэв маань "Ерөнхий боловсролыг нэг тогтолцоонд оруулах онол арга зүйн асуудал". Нэг тогтолцоо гэдэг нь одоогийн дөрөв, таван хичээлийг нэг хичээлд багтааж, нэг хичээлээр тэр бүхнийг эзэмших чадвартай болохыг хэлж байна. Докторын зэрэг хамгаалах сэдэв "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрчимжүүлэн сургах арга зүй". Ийм сэдвээр зэрэг хамгаалахад бэлэн болсон байгаа.

- Хүмүүс чамайг онцгой хүүхэд учраас түргэвчилсэн аргаар сурч чадсан байх гэж бодож байгаа байх. Харин бусад хүүхэд ингэж сурч чадах болов уу?

- Би өөрийгөө гоц гойд гэж боддоггүй. Сурах арга барилын зангилааг л тайлсан. Хоол яаж идэх вэ, хүнтэй яаж харьцах вэ гэдгийг хүн аяндаа л сурдаг шиг хичээл ч адил.

- Анх сурах арга барилаа олохын тулд удаан эрэл хайгуул хийсэн үү?

- Миний ээж хүнд өвчтэй байсан учраас амьдралын шаардлагаар л би дунд сургуулиа хурдан дүүргээд, дээд сургуульд орох хэрэгтэй болсон. Хүүгээ амьд дээрээ дээд сургууль төгсгөөд, хоолонд хүргэх нь ээжийн минь гол хүсэл. Тэгээд л ээж маань надад хичээл зааж, дараа нь би бие даан сурсан. Ээж маань зөв эхлүүлж өгсөн юм болов уу. Ерөнхий боловсролын хичээл гэдэг тийм айхавтар хүнд хүчир юм биш.

- Ээж тань чамайг хоолондоо хүрэхийг үзэж амжжээ?

- Ээж маань саяхан өнгөрсөн. Сургууль удирдаж явахад ээж маань л миний ар талыг хариуцаж явлаа. Өөрийнхөө сурсан арга барилыг бусад хүүхдүүдэд өвлүүлж, бусад хүүхэд тэр арга барилаар найман жилд ерөнхий боловсрол эзэмшинэ гэж би найдаж байна. Уг нь би багш мэргэжилтэй болно гэж бодоогүй ч арван наснаасаа ангийнхаа хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн. Багш нар "За чи наад хүүхдээ дааж ав" гэдэг шүү дээ. Ангийн хүүхдээ дааж аваад хичээл заадаг байснаа сүүлдээ сургуулийн хүүхдүүдэд заадаг болоод, гэр орчмын хүүхдүүд ч надад хандаж, тэгээд л хичээл зааж эхэлсэн дээ. Хичээл заана гэдэг гоё. Хүүхдүүд онц дүн аваад баярлахаар надад ч сайхан санагддаг. КТМС-т программ хангамжийн ангид сурч байхдаа хүүхдүүдэд хичээл заагаад л явж байсан. Гадаадад дээд сургуульд сурахаар Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад хандсан юм. Ерөнхий сайд "Чи сурах арга барилаа олсон хүүхэд. Наад арга барилаа Монголдоо үлдээ. Дараа нь хүссэн сургуульдаа суралцахад туслая" гэж хэлсэн юм. Ингээд Ерөнхий сайдын санаачилгаар "Электрон жаал" гэдэг төсөл хэрэгжүүлсэн дээ. БСШУЯ-наас энэ төслийг хэрэгжүүлж, 12 хүүхэд яамнаас томилж өгөөд, багш нар тодорхой хэмжээгээр ажиглалт хийсэн юм. Сургууль завсардсан, хичээл хийх дургүй хүүхдүүд байлаа. Гурван сарын дараа тэд хоцрогдлоо нөхөж, ангидаа буцсан. Хоёр нь бүр дараагийн ангийн хөтөлбөрийг үзчихсэн болохоор төсөл зорилгоо биелүүлсэн гэж боддог. Тухайн үеийн яамны хүмүүс их дэмжиж байлаа. Боловсролын сайд П.Цагаан гуай сургууль нээгээд үзэхийг зөвлөсөн. Тэгээд багшийн мэргэжлээр сурч, диплом авсан л даа. Дэлхий нийтээр 12 жил байдаг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг найман жил болгох нь миний зорилго.

- Их сургуулийн хөтөлбөрийг бас товчилсон уу?

- Дунд сургуульд багшилж байсан учраас дөхөмтэй байсан.

- Ээж тань хүүгээ амжилтад хүрэхийг харсан болохоор сэтгэл хангалуун байсан байх даа?

- Тэрийг сайн мэдэхгүй байна. Бусад хүүхдээс арай хурдан суралцаад, их сургуулийн боловсрол эзэмшсэн болохоор сэтгэл хангалуун л байсан байх. Анх сургууль байгуулж, удирдах зөвлөлийн гишүүд намайг захирлаар ажиллахыг санал болгож, тэдний асуултанд хариулж байхад минь ээж хараад сууж байсан. Ээж дараа нь "Миний хүү том болжээ. Сургуулийн захирал хийх хэмжээний дадлагатай болж" гэсэн. Тэр үед ээж минь сэтгэл хангалуун байсан гэж бодож байна.

- Гэрээ бас сургууль авч явахад чиний насанд хүндэдсэн ачаа гэж санагддаг уу?

- Өмнө нь ээж маань тусалж дэмждэг байсан учраас надад илүү амар байсан. Хэцүү, баяртай бүхнээ ээждээ хэлдэг. Ээж маань намайг хичээл заахыг хараад л суудаг байсан. Асуудал тулгарахад ээж минь тусалж дэмжээд надад амар байсан л даа. Одоо ээжийгээ алдсанаас хойш хагас жил сургуулиа авч явлаа. Гэхдээ гэрээ ч сургуулиа ч зөв замаар авч яваа гэдэгтээ итгэж байна. Ээжийнхээ бодсноор л яваа гэж боддог.

- Хэдэн шавьтай вэ?

- Арван настайгаасаа эхэлж гэрээр хичээл заасан. Дараа нь сургалтын төв нээсэн. 2000-аад хүүхэд сурсан бүртгэл бий. Зарим нь долоо хоног хичээл заалгаж, зарим нь ч зөвлөгөө авч байлаа. Арван настайдаа аравдугаар ангийн хүүхдэд хичээл зааж билээ. Анхны шавь нар их сургуулиа төгсөөд, ажил амьдралаа олсон хүмүүс зөндөө байгаа.

- Сонирхолтой тохиолдолууд байсан байх?

- Аравтай байхад хүүхдээ яахаа мэдэхээ байсан эцэг эх ч хандаж байсан. "Манай хүүхэд хичээлд суухгүй буруу зам руу хазайгаад байна. Эрдэм ном сурдаггүй юм аа гэхэд чиний дэргэд хүмүүжиг" гэж надад хандсан хүмүүс ч бий. Хүүхдэд нь би бүр эхнээс нь хичээл заагаад эхэлсэн. Намайг их сургуульд элссэний дараа жил тэр элсэлтийн шалгалтад ороод одоо сайхан амьдарч яваа. "Чи байгаагүй бол манай хүүхэд юу хийж яваа бол" гэсэн үг сонсоод багшийн мэргэжил сонгосондоо баярлаж явдаг.

- Шинэ сургууль барих гэж байгаа гэсэн. Санхүүгийн хувьд хөл дээрээ зогссон гэсэн үг үү?

- Шинэ юм эхлүүлнэ гэдэг түвэгтэй. Янз янзын дарамт шахалт ирнэ. Урьд өмнө байгаагүй санал дэвшүүлээд тэр аргаараа сургалт явуулахад дэмжих хүн олон ч эсэргүүцэх ч их бий. Гэхдээ надтай хамтарч ажиллах хүнээ олсон. Хүүхдүүдтэй ажиллах дуртай, намайг дэмждэг хүн. Сургуулийн байр бариулахаар зүтгэсэн ч газрын асуудал дээр бүтэлгүйтсэн. Гэхдээ дараа жил болох байх аа. Энэ жилдээ үйл ажиллагаагаа өргөжүүлж, аятайхан түрээсийн байранд хичээлээ эхлүүлнэ. Эцэг эхчүүд над руу их залгадаг.

Monday, August 31, 2009

Таны хүүхдийн ирээдүй 9сарын1-нд эхлэнэ

Жил бүр л 9 сарын 1н болж хүүхэд бүр шинэ хувцсаа өмсөн сургуульдаа явж сургуулийнхаа багш, ангийхаа найзуудтайгаа уулзацгааж хонхы дуугаа сонсон шинэхэн будаг нь ханхалсан ангидаа орж хамт суудаг найзтайгаа нэг ширээндээ сууцгаана. Хонх дугарч завсралгаан болход бүгд бие биенийхээ зуны амралтаар юу хийж өнгрөөсөн, хэн ямар шинэ хувцас өмссөн байна вэ, хэн нь өндөр болж гээд л бүгд бие биенээ харцгаадаг. Энэ өдөр нэг талаар муухай ч нөгөө талаар сайхан өдөр амралт дуусч байгаа хэдий ч эрч хүчээр дүүрэн хичээлийн шинэ жил маань эхэлж байгаа. Бага ангийн бяцхан жаалууд анх удаа тэр бяцхан гартаа үзэг барин үсэг бичнэ А, Б гээд л. Харин том ангийн хоолой нь бүдүүрч ганц хоёрхон сахал бултайж эд өсч яваа банди нар, эд цэцэглэж яваа урт үстэй улаан уруултай нүүрээ хальт мулт будаж янзалсан охидоо шохоорхож сэмхэн дурлацгаана. Ингээд л сургуулийн амьдрал өрнөж өгнө дөө. Партан доороо бохи нааж багшид загинуулна, сургуулийн кордоороор сахилгуйтаж гүйлдээд захирал ахдаа зэмлүүлнэ. Энэ бүх зүйлд таны хүүхэд хэрхэн оролцож хэрхэн төлөвшиж байгаагаас л таны хүүхдийн ямар хүн болох нь толорхойлогдоно. Хэрэв таны хүүхэд хичээлдээ муу бол битгий загина тэр чинь тамирчин байх ч юум билүү, хэрэв таны хүүхэд сахилаггүй бол битгий зэмэл тэр чинь ирээдүйн том бизнесмэн ч юум билүү. Хүүхэд хэд сурах нь гол биш ямар хүн болох нь хамгийн чухал тийм учираас энэ бүхэнд маш ухаантай хандах хэрэгтэй хүүхдийн хүмүүжилд сургууль гэдэг газар л хамгийн том нөлөө болдог тийм учираас та хүүхдийнхээ сургуулийг зөв сонгоорой. Манай сургууль хүүхэд төвтэй "Электрон жаал" сургууль таны хүүхэд тоондоо муу ч хөдөлмөрийн хичээлдээ сайн бол бид тэр зүйлийн дэмжин сургадаг. Та бүхэн манай сургуульд тавтай морил

Sunday, August 30, 2009

2009 оны хичээлийн жилийн элсэлт явагдаж байна.

Та бүхний сайн мэдэх Азийн хамгийн өндөр IQ - тэй хүүхэд хэмээх тодотголтойгоор анх олон түмний чихийг сортолцуулж байсан Э.Энхпүрэв буюу монголчуудын хэлж ярьдагаар Электрон жаалын "Ес-эрдэм" бүрэн дунд сургууль анх 2005-оос хойш үйл ажиллагаагаа явуулан өдгөө хүрсэн билээ. Түүний сургууль одоогий байдлаар нийт 200 гаруй хүүхдийг бүрэн дунд боловсрол эзэшүүлэн конкурсанд бэлдэж гаргасан бөгөөд. Одоогийн байдлаар тус сургуульд 130 гаруй хүүхэд сурдаг мөн нэг элсэлтэндээ 150-н хүүхэд авч сургах хүчин чадалтай сургалтын орчин болон багш нар хамт олон ажиллаж байна. Одоо 2009 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхлээд байна. Тус сургуулийн онцлог тал нь хүүхэд төвтэй сургалтын арга барилыг баримталдаг. Таны хүүхдийн хоцрогдол болон сэтгэхүйд нь тааруулан хичээлийн сургалт сурагч бүр дээр өөр өөр программ зохиогдон явах бөгөөд тэдний ирээдүйн зорилго болон авъяас чадварын нээж өгөх болно.
- Нэг ангид дээд тал нь 15 хүүхэд суралцна
- 13 багштай
- Нийт хичээлийн 40% - ийг Э.Энхпүрэв багш өөрөө гардан сурагчиддаа заах болно.

Хэрэв та бүхэн сонирхож байвал
Манай хаяг: Хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд "ТҮШЭЭ" дээд сургуулын 5 -р давхарт "ЕС-Эрдэм" бүрэн дунд сургууль.
Холбогдох утас: 99100903